Skip to Content

100 м² оффист хэдэн хүнээр төлөвлөх вэ?

Олон ширээ багтаах бус, хүмүүс тав тухтай, үр бүтээлтэй эрүүл ажиллах орчныг тооцъё.
August 14, 2026 by
Tsogt Zagdsuren

ШУУД ХАРИУЛТ

Ихэнх тохиолдолд

10–12 хүн

100 м² ашигтай талбай бүхий ердийн оффист 10–12 хүнийг тэнцвэртэй төлөвлөх боломжтой. Энэ нь зөвхөн ширээний хэмжээ бус, уулзалт, төвлөрөл, хадгалалт болон хөдөлгөөний зайг хамтад нь тооцсон дүн.

20 ширээ багтана гэдэг нь 20 хүн сайн ажиллаж чадна гэсэн үг биш.


Сайн оффис гэдэг нь энгийн нэг талбай биш. Өдөр тутмын өөр өөр ажлыг дэмжих хэд хэдэн бүсийн нийлбэр юм.


ТӨЛӨВЛӨЛТИЙН 3 ХУВИЛБАР

Нэг талбай.

Гурван өөр шийдэл.

Таны багийн ажиллах хэв маяг хүний тооноос илүү чухал. Доорх хувилбаруудаас сонгон талбай хэрхэн өөрчлөгдөхийг харна уу.


100 М²-ИЙН ЖИШИГ ХУВААРИЛАЛТ

Метр квадрат бүр

үүрэгтэй.

Сонгосон хувилбар: Тэнцвэртэй · 10–12 хүн


ТООНООС ИЛҮҮ ЧУХАЛ

Зөв төлөвлөлтөд

нөлөөлөх 6 зүйл

Ширээний өргөнөөр хувааж гаргасан тоо зөвхөн багтаамжийг харуулна. Харин оффисын чанарыг дараах хүчин зүйлс шийддэг.

01

Талбайн хэлбэр

Багана, цонх, хаалга болон инженерийн шугам нь ашигтай талбайг шууд өөрчилнө.

02

Ажлын ширээ

Өдөр бүр бүх хүн ирдэг эсэхээс ширээний тоо, төрөлийн бодит тоо хамаарна.

03

Уулзалтын хэв маяг

Зочин их хүлээж авдаг бол уулзалтын ширээг багасгах нь буруу.

04

Хадгалалтын хэрэгцээ

Бичиг баримт, хувийн эд зүйлсийн зайг төлөвлөгөөнөөс орхиж болохгүй.

05

Акустик

Илүү олон хүн гэдэг илүү олон дуу чимээний үүсвэр гэсэн үг.

06

Өсөлтийн нөөц

Өнөөдрийн тоонд яг тулгавал дараагийн ажилтан шинэ асуудал үүсгэнэ.


QUICK CHECK

Оффис хэт нягт

болсны 7 шинж

  1. Хүмүүс ярих өрөө хайж коридорт гардаг
  2. Утсаар ярих эсвэл онлайн уулзалт бусдын ажилд саад болдог
  3. Сандал татахад юманд тулах эсвэл арын хүнтэй мөргөлддөг
  4. Баримт, цүнх, загварууд ширээн дээр овоордог
  5. Зочин ирэхэд ажлын ширээ ашигладаг
  6. Хүмүүс төвлөрөхийн тулд чихэвч байнга зүүдэг
  7. Шинэ ажилтан нэмэгдэх бүрд бүх төлөвлөлт дагаж хөдөлдөг


ЭЦСИЙН САНАА

Зөв асуулт нь “хэдэн ширээ багтах боломжтой вэ?” биш.

“Манай баг энэ талбайд яаж хамгийн сайн ажиллах вэ?” гэдэг асуултаас зөв оффис төлөвлөлт эхэлнэ.